The Search
Реал Мадрид
Испанийн хөлбөмбөгийн клуб
Реал Мадрид нь Испанийн нийслэл Мадрид хотоос гаралтай хөлбөмбөгийн баг юм. Испанийн хөлбөмбөгийн лигийн хамгийн олон түрүүг авсан энэ багийг Олон Улсын хөлбөмбөгийн холбооноос «20 дугаар зууны хамгийн шилдэг клуб» тунхагласан нь бий. Тэд «Испаний Ла Лигийн» 36 түрүүтэй, «Испанийн цомын» 20 цомтой, «Испанийн Супер цомын» 13 цомтой бөгөөд «Лигийн цомын» 1, «Copa Eva Duarte» тэмцээний 1, «УЕФА Аваргуудын Лигийн» 15, «УЕФА-гийн цомын» 3, «УЕФА Супер цомын» 6, «Тив хоорондын цомын» 9 тус тус цомыг хүртсэн энэ цагийн баялаг түүх, уламжлалтай баг билээ.
Wikipedia · CC BY-SA