The Search
Тиесто
Тиесто нь Нидерландын Бреда хотноо 1969 оны 1 сарын 17-нд төрсөн. Түүний жинхэнэ нэр нь Тейс Михил Вервест юм. Тэрээр 8 настайгаасаа эхэлж хөгжимд сонирхолтой болж улмаар цаг хугацаа өнгөрч өнөө цаг ирэхэд электро хөгжмийг сонгож, түүгээрээ мэргэшин жинхэнэ амьд домог болсон дэлхийн номер нэг DJ юм. Тиестогийн хувьд хөгжим бол амьдралын нь нэг хэсэг болсон ба үүнийгээ бусдад мэдрүүлэхийг хүсдэг. Tэрээр 80-аад оны сүүлээр төрөлх нутаг болох Бредагийн “Spock” хэмээх жижиг клубт анх өөрийн микс сетээ тавиж эхэлcэн байна. “Spock”-т ажиллаж байх хугацаандаа тэрээр ихэнхдээ шинэлэг Beat, Acid House болон Мадоннагийн зарим дуунуудийг тоглодог байсан бөгөөд Мадоннагийн Vogue хэмээх дууг “Spock” клубт тэрээр хит болгож чадсан байна.
Wikipedia · CC BY-SA