The Search
Чикаго
Чикаго хот нь АНУ-ын Иллиной муж улсын хамгийн олон хүн амтай хот бөгөөд АНУ-даа 2019 оны байдлаар 2,716,450 байнгын оршин суугч иргэдийн тоогоороо 3 дахь том хот юм. Даяарчлал ба Дэлхийн хотууд судалгааны төвөөс гаргасан үзүүлэлтээр дэлхийн 7 дахь том хотоор 2012 онд шалгарсан. Дэлхийн хоёрдогч хүчин чадал бүхий О'Хэйр олон улсын нисэх буудал Чикаго хотод харьяалагдах ба 2008 онд уг хот 45.6 сая гадаадын болон дотоодын зочид жуулчдыг хүлээн авсан байдаг. Хотыг "Chi-city" (Чи-хот), "Windy city", "Second city" гэх мэтээр нэрлэх нь түгээмэл байдаг..
Wikipedia · CC BY-SA