The Search
Японы эзэнт гүрэн
Японы эзэнт гүрэн Улс төрийн утгаараа Японы эзэнт гүрэн 1867 оны 11-р сарын 9-нд эзэн хаан (大政奉還) эрх мэдлээ эргүүлэн авснаас Дэлхийн 2-р дайнд ялагдаж 1945 оны 9-р сарын 2-нд бууж өгөх хүртэл оршин тогтнох хугацааг хэлж болно. Энэ хугацаанд Японы үндсэн хуулинд эзэн хаанд төр, засгийн тэргүүний эрх мэдлийг буцааж өгөхийг тунхагласан байдаг. Үнэн хэрэгтээ эзэнт гүрэн 1871 оноос 1947 оны 5-р сарын 3-нд дайны дараах шинэ хэмжээт Японы Үндсэн хуулийг батлах хүртэл оршин тогтнож байсан засаглал юм.
Wikipedia · CC BY-SA