The Search

The Search

Бясалгал

Бясалгал гэдэг нь анхны утгаараа сэтгэлийн соёл буюу сэтгэлийн хөгжил гэсэн утгатай. Харин дэлхий нийтээр Бясалгал гэж чухам юу вэ гэдэг талаар яг тогтсон ойлголт байхгүй гэж болно. Энэ нь ямар нэгэн зүйлийн тухай бодож бясалгах гэсэн утгатай огт бус. Бясалгалын маш олон арга байдаг бөгөөд ерөнхийд нь хоёр ангилж болно. Эхнийх нь зориуд тусгай газар сууж амьсгалаа мөн биеийнхээ аливаа нэг хэсгийг анзааран мэдэрч байх эсвэл гадны дуу чимээг анхааралтай ажиглан чагнаж байх гэх мэт үргэлжлэн өөр маш олон төрлийн бясалгал бий. Хоёр дахь хэлбэр нь хүний хувийн амьдрал, ажил алба буюу өдөр тутмын хэвшиж заншсан биеийн болон бодол сэтгэлийн үйлдлүүдээ анхааралтайгаар анзааран, ухаарч мэдэрч байх буюу яг одоогийн агшиндаа юу хийж, бодож байгаагаа анзаарч ухааран мэдэрч байх. Энэ нь нэг ёсондоо хүн тухайн агшинд байгаагаараа байх буюу сэтгэлийн хөдлөлөө нуух гэж оролдох биш харин анзаарч байх нь бясалгал ажээ. Хүмүүс үндсэндээ яг одоогийн агшин хоромыг анзаарч мэдрэх агшинд, хэдийнээ хийж байгаа ажил үйлээ анзаарч эхэлдэг бөгөөд харин янз бүрийн бодол орж ирэхэд энэ цаг хоромоо мэдэрдэггүй буюу сэтгэлийн үйл ажиллагаагаа ухамсартайгаар анхаарч анзааран байж чаддаггүй. Энэхүү бодлын хуйлрал нь нэг бол болоод өнгөрсөн эсвэл, болоогүй ирээдүйн тухай байдаг ба сэтгэл ингэж өнгөрсөн болоод ирээдүйд байнга ачаалагдах нь мэдрэлийн системд стресс үүсгэдэг.

Wikipedia · CC BY-SA