The Search
Рио-де-Жанейро
Рио-де-Жанейро нь Сан-Паологийн дараа ордог Бразилийн хоёр дахь том хот, Рио-де-Жанейро мужийн төв юм. Хотын нэр нь "Нэг сарын гол" гэсэн утгатай. Бразил улс Португалийн колони байх үед 1763 оноос 1822 он хүртэл бараг хоёр зууны туршид, тусгаар тогтносны дараа 1822 оноос 1960 он хүртэл тус улсын нийслэл байжээ. 1808 оноос 1821 он хүртэл Португалийн эзэнт гүрний де факто нийслэл байжээ. Рио-де-Жанейро нь ихэнхдээ "Рио" гэж товчилж нэрэлдэг бөгөөд үүнээс гадна A Cidade Maravilhosa буюу "Гайхалтай хот" гэсэн хочтой.
Wikipedia · CC BY-SA