The Search
Сүүтэй цай
Сүүтэй цай гэдэг нь цай, сүүний хольцоос бүрдсэн олон соёл иргэншилд байдаг ундааны хэд хэдэн хэлбэрийг хэлдэг. Сүүтэй цай гэдэг үгэнд л янз бүрийн сүү, төрөл бүрийн амтуудтай хослуулж болох халуун, хүйтэн ундыг нэрлэж болно. Энэ нь олон оронд цайгаар үйлчлэх түгээмэл соёл бөгөөд Өмнөд Азийн олон оронд цайны үндсэн төрөл юм. Эдгээр гол найрлага бүрийн хэмжээ, бэлтгэх арга, бусад орц найрлага зэргээс шалтгаалан ундаа нь харилцан адилгүй өөр байдаг Сүүтэй цай нь Энэтхэг, Пакистанд анхдагч цайны төрөл бөгөөд Чай гэж нэрлэдэг.
Wikipedia · CC BY-SA